L’Oréal “Because I’m Worth It” уриа
- marketing880320
- 7 days ago
- 3 min read

Гоо сайхны аварга брэнд L’Oréal зар сурталчилгааны уламжлалт хүрээнээс давж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, үнэ цэнийг гол сэдэв болгосон баримтат өгүүлэмж бүтээв. “The Final Copy of Ilon Specht” нэртэй 17 минутын кино нь “Because I’m Worth It” урианы цаадах бодит түүхийг хүний дуу хоолойгоор дамжуулан өгүүлдэг.
Энэ бүтээлийг хоёр удаагийн “Оскар”-ын шагналт найруулагч Ben Proudfoot найруулсан бөгөөд тэрээр:
“Энэ кино бол зар биш, хүмүүсийн тухай үнэн өгүүлэмж байх ёстой”гэж тодорхойлсон юм. L’Oréal болон удирдлагууд нь найруулагчид бүтээлч эрх чөлөөг бүрэн олгосноор, эцэстээ “итгэлцлийн хүч” киноны жинхэнэ үнэ цэнэ болж чаджээ.

Ilon Specht хэн бэ?
Ilon Specht (1943.04.19 – 2024.04.20) Нью-Йоркийн McCann (McCann-Erickson) агентлагт copywriter-аар ажиллаж байхдаа L’Oréal Paris-ийн түүхэн уриа болох “Because I’m Worth It”-ийг (“Би үнэ цэнтэй учраас”) бичсэнээрээ алдартай.
1970-аад оны эхэн үеийн энэ уриа нь сурталчилгаанд эмэгтэйчүүдийн дуу хоолой, эрх чөлөө, өөртөө итгэх итгэлийг шинэ түвшинд гаргасан гэж үнэлэгддэг. Анхны ТВ зар сурталчилгаанд жүжигчин Joanne Dusseau энэхүү үгийг хэлснээр олон нийтийн өмнө эмэгтэй хүний дуу хоолойг гаргаж өгсөн онцгой үйл явдал болсон.
Ilon Specht Карьераа цааш өргөжүүлэн Jordan McGrath Case & Taylor агентлагт Creative Director-аар ажиллаж, Peace Corps, American Red Cross, Underalls зэрэг байгууллагын компанит ажлыг удирдан бичиж байв.

“Because I’m Worth It”

1971 онд АНУ-д эмэгтэйчүүдийн эрхийн хоёр дахь давалгааны хөдөлгөөн ид өрнөж байлаа. Тухайн үед ихэнх сурталчилгаанд эмэгтэйчүүдийг “гоо сайхныг бусдад таалагдахын төлөө ашигладаг” гэх өнцгөөр харуулдаг байсан. Харин “Because I’m Worth It” нь:
Эмэгтэй хүний үнэ цэнийг өөрийнх нь амнаас хэлүүлсэн анхны томоохон сурталчилгааны уриа болж, “өөртөө зориулж шийдвэр гаргах эрхтэй” гэдгийг онцолсон. Хэрэглэгчийн субъектив үнэ цэнэ, өөрийн үнэлэмжийг шууд илэрхийлсэн нь олон эмэгтэйд хүч өгсөн.
Зар сурталчилгааны салбарт тухайн үе хүртэл эрэгтэй төвтэй өнцөг давамгайлж байсан. Энэхүү уриа нь брэндүүдийг хэрэглэгчийн дуу хоолойг (ялангуяа эмэгтэйчүүдийн) илүү нээлттэй тусгах эхлэл болсон. “Би үнэ цэнтэй учраас” гэдэг нь хэрэглэгчийг зөвхөн худалдан авагч биш, өөрийн байр суурь, үзэл бодолтой хүн гэдгээр нь харуулсан томоохон өөрчлөлт байлаа.
Энэ уриа богино хугацаанд поп соёлын нэг хэсэг болж, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийн бэлгэдэл болсон. Feminist Media Studies-ын судалгаанд дурдсанаар, энэхүү уриа нь 1970-аад оноос хойш эмэгтэйчүүдийн хөдөлгөөний “self-empowerment” буюу өөрийгөө хүчирхэгжүүлэх үзэл санаатай давхцаж, олон нийтэд өргөн хүрээтэй тархжээ. Өнөөдөр ч L’Oréal энэ уриаг ашиглаж байгаа нь түүний урт настай соёлын үнэ цэнэ-ийг харуулдаг.
L’Oréal-ийн борлуулалт өсөхөөс гадна брэндийн үнэ цэнэ “гоо сайхны бүтээгдэхүүн” гэхээс давж эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг бэлгэддэг болсон. Судалгаагаар энэхүү уриа нь олон арван жилийн турш хэрэглэгчдийн дунд emotional branding буюу сэтгэл хөдлөлд тулгуурласан маркетингийн жишиг болж үлдсэн.
Товчхондоо: “Because I’m Worth It” нь зөвхөн маркетингийн түүхэн дэх хамгийн алдартай уриануудын нэг биш харин 1970-аад оны феминист хөдөлгөөний дуу хоолойг сурталчилгаанд оруулж эмэгтэйчүүдийн өөрийгөө үнэлэх, үнэ цэнээ мэдрэх ухамсрыг дэлхий дахинд түгээсэн соёлын үзэгдэл болсон.
Кино юуг өгүүлэв?
Гол баатар: Ilon Specht-ийн амьдрал, уран бүтээл
Итгэл ба эрх чөлөө: L’Oréal нь найруулагчид бүтээлч эрх чөлөө өгснөөр кино нь зар сурталчилгаанаас давж, хүний үнэ цэнийг өгүүлсэн түүх болсон.
Хүний төвтэй өгүүлэмж: Борлуулалтын тухай бус, өөрийн үнэ цэнийг ухамсарласан бодит хүний түүхээр дамжуулан үзэгчтэй холбогдсон.
Том амжилт
Кино нь Cannes Lions 2025 фестивалийн Film Grand Prix шагналыг хүртсэн. Энэ нь брэндийн контент зөв бүтээгдсэн тохиолдолд зөвхөн борлуулалт бус, соёл, олон нийтийн хэлэлцүүлэгт бодитоор нөлөөлж чаддагийн тод жишээ боллоо.
Итгэл + эрх чөлөө: “Filmmakers-д итгэх” зарчмаар киноны хүчийг нэмэгдүүлсэн.
Хүний төвтэй өгүүлэмж: Борлуулалтын тухай бус, хүний үнэ цэнэ, өөрийн дуу хоолойг олох тухай түүхийг өгүүлсэн.
Олон нийтийн үнэлгээ: IMDb дээр 8.3/10 оноо авч мэргэжлийн хүрээнд ч өндөр үнэлэгдэв.

Яагаад энэ нь энгийн реклам биш вэ?
Үнэ цэнийн өгүүлэмж — бүтээгдэхүүний онцлог бус, эмэгтэйчүүдийн үнэ цэнийг мэдрүүлэх санааг өгүүлсэн.
Баримтат хэлбэр — архивын дүрс, ярилцлага, найруулагчийн автор бүхий редакцийн бүтцээр итгэл төрүүлсэн.
Соёлын үнэлгээ — Cannes Lions-ын дээд шагнал нь энэхүү бүтээл зөвхөн сайхан хийцтэй биш, харин соёлын өгүүлэмжийн хэмжээнд хүрснийг нотолсон.
Дүгнэлт
2025 онд брэндүүдийн хамгийн ухаалаг тоглолт бол:
Short контент – олон нийтэд түргэн хүрч, feed-ийн дуу чимээн дунд анхаарал татна.
Long контент – Брэндийн үнэ цэнэ, итгэлцлийг баталгаажуулна.
“The Final Copy of Ilon Specht” нь бидэнд дахин нэг зүйлийг санууллаа:
👉 Брэндийн амжилт зөвхөн reach дээр бус, харин trust дээр тогтдог. Хэрэв “Яагаад энэ брэнд үнэ цэнтэй вэ?” гэсэн асуултад хариулж чадвал, үзэгч үзээд л зогсохгүй санаж, хуваалцаж, урт хугацааны итгэлцэлд хөрвөнө.
Comments