🎯 2025 оны хамгийн шилдэг маркетингийн кампанит ажлууд
- VEXA agency

- Jun 5, 2025
- 7 min read

2000-аад оны эхэн үеийн гял цал өнгө төрхөөс эхлээд орчин үеийн хайрын тухай инээдмийн уран сэтгэмжүүд хүртэл — эдгээр брэндийн кампанит ажлууд 2025 оны шилдэг маркетингийн тухай ярианд зүй ёсоор багтаж байна. Зарим нь дурсамжийг өдөөж, зарим нь зар сурталчилгаа кампанит ажлыг уламжлалт биш өнцгөөс харуулсан нь нийтлэг, уйтгартай хэв загвараас задгай сэтгэсэнээрээ онцлог юм. Тэд бидэнд гял цал өнгө төрх, хошигнол, хуучны хэв маяг ч одоо цагийн үзэгчдийг татаж чадсаар байгааг дахин сануулж байна.
Эдгээр кампанит ажлууд нь бүтээлч байдал, үнэнч дүр төрх, хэв маягийг эвдэх зориг нь хамгийн амжилттай маркетингийн үндэс болдгийг харууллаа. 2025 он үргэлжлэх тусам дараагийн давалгааны брэнд амжилтад ч тэд урам зориг өгөх нь гарцаагүй.
Bottega Veneta – “Craft Is Our Language” 50 жилийн Intrecciato тизер (2025.5.29)
2025 оны 5-р сарын эхээр Bottega Veneta маш чимээгүй, тун энгийн 60 секундийн трейлероор олны анхаарлыг татав. Тус бичлэгт брэндийн домогт intrecciato арьсан сүлжээ хийцийг гар аргаар урлаж буй ойр зургууд л харагдана. Түүн дээр намуухан дуугаар “Craft is our language” (Гар урлал бол бидний хэл) хэмээн давтан хэлж, дэлгэц дээр зөвхөн “1975 → 2025” гэсэн он цагийн шугам гарна.
Энэхүү даруухан, тансаг хандлага нь зөвхөн кино театруудаар болон Bottega-гийн шинээр идэвхжүүлсэн сошиал сувгуудаар цацагдсан хэдий ч, 2025 оны шилдэг маркетингийн кампанит ажлуудын нэг хэмээн шууд үнэлэгдэв. Үнэхээр ч энэ кампанит ажил ганц ч цүнх харуулахгүйгээр брэндийн өв соёл, үнэ цэнийг зарж чадсан гайхамшигтай жишээ болсон юм.
Бичлэг цацагдсанаас хойш 48 цагийн дотор intrecciato хийцтэй винтэж бүтээгдэхүүний хайлт 70 хувиар өсөж, Итали дахь Vicenza хотын урлантай танилцах аяллын захиалга зун дуустал дүүрсэн байна.
Шүүмжлэгчид энэ сурталчилгааг 2025 оны хамгийн шилдэг маркетингийн ажлуудын нэгээр нэрлээд зогсохгүй, “гар урлалыг сэтгэл хөдөлгөм байдлаар илэрхийлж чадсан түүхэн сурталчилгаа” хэмээн үнэлжээ. Зарим нь бүр энэ ажлыг “хурдан эргэлттэй трэндүүд давамгайлж буй зах зээлд өгсөн тайван, гүн утгатай хариу” гэж нэрлэсэн нь ч бий. Энэхүү тизер нь хэрэглэгчийн сошиал орчны “дуу чимээ”-н дундах нам гүмийг эрхэмлэн, “өв уламжлал, ур чадвар бол жинхэнэ тансаглал” гэсэн санааг өөрөөр харуулж чадсан даруухан сурталчилгаа байхгүй мэт сурталчилгаа юм.
Jacquemus – “Monte-Carlo Beach Club” (2025.5.26)

Jacquemus брэнд 2025 оны 5-р сард бага зэрэг хошигносон өнгө аяс бүхий тансаг хэрэглээний сурталчилгаагаараа онцгой анхаарал татсан. Тус брэндийн хамгийн сүүлд Instagram хуудсаараа цацсан видео кампанит ажил нь Монте-Карлод нээгдсэн шинэ дэлгүүрээ сурталчлах зорилготой “The Jacquemus Beach Club” гэх төсөөллийн мэт төгс сайхан диваажин руу үзэгчдийг урьсан байв.
Видео нь хэт төгс байдлыг дүрсэлсэн далайн тунгалаг ус, пастел өнгөөр бүрхэгдсэн тайван орчин зэргийг харуулдаг бөгөөд бүх зүйл зохицуулагдсан гэж үзэгчдэд итгүүлнэ. Дуу хоолой “бүх зүйл зохицуулагдсан” гэж хэлэхийн зэрэгцээ, “таны нохойг хүртэл бид харж өгнө” гэж хошигнон нэмнэ. Хөгжим нь зүүд мэт, дүрслэл нь тэнгисийн хэв маягтай бөгөөд өнгө аяс нь зориуд хиймэл, хэт найруулгатай — орчин үеийн тансаг хэрэглээний хэт боловсруулсан туршлагыг егөөдсөн өнгө аястай байв.
Энэхүү кампанит ажлыг 2025 оны онцлох маркетингийн ажлуудын нэг болгож буй шалтгаан нь тансаг хэрэглээг нэгэн зэрэг баярлан тэмдэглэж, мөн шүүмжилж байгаа явдал юм. Мөн Jacquemus брэнд бага хүчин чармайлт гарган, хүчтэй уур амьсгалтай story-г бүтээх чадвараа дахин баталсан. Пастел өнгө, удаанаар авсан зураглал нь Монте-Карлог aesthetic, дотоод зохицолдсон мөрөөдлийн ертөнц болгон хувиргажээ.
2025 оны сүүлийн үеийн маркетингийн кампанит ажлуудаас энэхүү сурталчилгаа нь уламжлалт тансаг брэндийн сурталчилгааг шинэ өнцгөөс харуулж, “төгс диваажин гэж үнэхээр ямар байдаг вэ?” гэдгийг хошигнолоор харуулсан. Тиймдээ ч энэ нь аль хэдийн 2025 оны хамгийн шилдэг fashion storytelling-уудын нэгээр нэрлэгдээд байна.
Zara – 50 жилийн ойд зориулсан хөрөг цуврал (2025.5.15)
Арай хямд үнэтэй загварын брэнд ZARA fast fashion ертөнцөд 50 жилийн ойгоо тэмдэглэх зорилгоор анхны супермоделүүд болох Naomi, Linda, Christy, Cindy нарыг дахин нэгтгэж, домогт зурагчин Steven Meisel-ээр хар цагаан хөрөг сурталчилгаа хийлгэлээ. Энэхүү хөрөг зургууд нь Meisel-ийн 1990-ээд оны Vogue-ийн алдаршсан хэв маягийг санагдуулж байгаа ч Gen Alpha үеийн залуу моделиудыг ч оролцуулснаараа өнгөрсөн ба ирээдүйг нэг кадрт нэгтгэсэн байв.
Сошиал хуудсууд дээр шинэ зураг, хуучны зурагтай харьцуулсан постууд хүчтэй тархаж, уг кампани 2025 оны 5-р сарын хамгийн шилдэг маркетингийн ажлуудын нэг хэмээн даруй үнэлэгдсэн. Zara энэхүү хөргүүдийг “хамтдаа камерын цаана” нэртэй богино баримтат цувралтай хослуулсан бөгөөд тус цуврал анхны 4 хоногт YouTube дээр 18 сая хандалт авсан нь редакцийн чанартай уран бүтээл маркетингт хэчнээн чухал болохыг дахин баталлаа. Уг сурталчилгааны үр дүнд 50 жилийн ойд зориулсан тусгай капсул коллекцийн борлуулалт 8 хувиар өссөн бөгөөд хэвлэл мэдээллүүд үүнийг “олон үеийн хэрэглэгчдийг нэгтгэж чадсан сургалтын толь” хэмээн үнэлэв.
Түүхэн бэлгэдэл ба хүртээмжийг зэрэг тэврэн авснаар Zara энэхүү кампанит ажлаараа 2025 оны хамгийн шилдэг маркетингийн жагсаалтад нэрлэгдэж, уламжлалт масс зах зээлийн брэндүүд ч шинэ цагийн маркетингийг хүчтэй хийж чадахыг харуулсан юм.
Zendaya x On: “Zone Dreamers” уран сайхны кампанит ажил (2025.4.15)
Швейцарь спорт хувцасны брэнд On нь жүжигчин Zendaya-тай хамтран хийсэн “Zone Dreamers” нэртэй кино трейлер маягийн сурталчилгаагаараа 2025 оны хамгийн шилдэг маркетингийн ажлуудын нэгт зүй ёсоор багтлаа. Энэхүү уран сайхны сурталчилгаа нь Cloudzone пүүз болон түүнтэй хосолсон "Zendaya Edit" цуглуулгыг танилцуулсан бөгөөд энгийн бүтээгдэхүүний зургийн оронд ирээдүйг санагдуулам, сюрреал дүрслэл бүхий киноны стильтэй контент бүтээжээ.
Zendaya-гийн оддын нөлөө On брэндийн спортын хэв маягт тансаг, гял цал уур амьсгал нэмж өгсөн нь брэндийн зоригтой, хэм хэмжээ эвдсэн алхам болж чадсан. “Zone Dreamers” кампанит ажил нь технологийн үзүүлэлтээс илүү сэтгэл хөдлөл, дүрслэл, амьдралын хэв маягийг илэрхийлж, пүүзийг зүгээр нэг спорт гутал бус зохиомжит амьдралын бэлгэдэл болгож харуулсан.
2025 оны 4-р сарын шилдэг маркетингийн ажлуудын дунд “Zone Dreamers” нь кино уран сайхны дүрслэл, креатив контент ба спортын функциональ байдлыг төгс хослуулснаараа үнэхээр ялгарч байна.
Levi’s x Beyoncé – “Refrigerator” кампанит ажил (2025.4.14)
Levi’s болон Beyoncé нар REIMAGINE нэртэй уран сайхны маркетингийн түүхээ үргэлжлүүлж, 2025 оны 4-р сарын дунд үеэр “Refrigerator” нэртэй ретро уур амьсгалтай богино хэмжээний видеог цацлаа. Энэхүү кампанит ажил нь 1988 оны Levi’s-ийн нэгэн алдартай сурталчилгааг шинэчилсэн хэлбэрээр дахин найруулсан бөгөөд үйл явдал нь нарлаг зам дагуух Америк стилийн хоолны газарт өрнөнө.
Beyoncé нь тус бичлэгт Iconic Western Shirts болон 501 Shorts өмсөн оролцож, Америкийн үндэсний хэв маягийг хүчтэй илэрхийлсэн бол Cowboy Carter цомгоос танил болсон Willie Jones мөн туслах дүрээр гарч ирэн кампанийн үргэлжлэл, уялдаа холбоог хадгалжээ.
“Refrigerator” нь 2025 оны 4-р сарын шилдэг маркетингийн ажлуудын нэгээр нэрлэгдэхүйц бүтээл болж, Levi’s брэнд хэрхэн өнгөрсөн ба одоог нэгтгэж, соёлын залгамж чанарыг хадгалж чаддагийг дахин баталлаа. Хуучны сурталчилгааг дахин амьдруулахын тулд жинхэнэ мэдрэмж, орчин үеийн ур чадвар зайлшгүй шаардлагатай – харин Levi’s энэ бүхнийг Beyoncé-ийн хамтаар төгс хэрэгжүүлж чадсан.
Billie – “Scratch-and-Sniff Armpit” постерууд (2025.4.5)

2025 оны хотын гудамжуудыг сэргээсэн хамгийн бүтээлч маркетингийн ажлуудын нэг бол Billie брэндийн “scratch-and-sniff” буюу маажиж үнэрлэх боломжтой суганы зурагт самбарууд байлаа. Нью-Йорк даяар байршуулсан эдгээр аварга том постер нь өнгөрч буй хүмүүсийг шинэ дезодорантын үнэрийг шууд газар дээр нь үнэрлэж үзэхийг уриалсан бөгөөд сошиал орчинд хошин, гайхалтай сэдэв болж шөнө дунд гэхэд л вирус болтлоо тархжээ.
Billie нь эмэгтэйчүүдийн биеийн арчилгааг ил тод, жам ёсны зүйл болгож харуулахыг зорьдог брэндийн хувьд энэ удаа инээдтэй хэрнээ зоригтой хандлагаар хүлээлтийг эвдсэн юм. Энгийн influencer хандлагын оронд, тэд жирийн хүмүүсийн сониуч зан дээр тоглосон бодит оролцоотой кампанит ажлыг сонгосон байна. Billie-ийн энэхүү кампанит ажил нь 2025 оны 4-р сарын хамгийн өвөрмөц, бүтээлч маркетингийн ажлуудын нэг болсон бөгөөд брендийн зоригтой хошигнол, интерактив мэдрэмж нь зах зээлд хэрхэн жинхэнэ дуулиан дэгдээж чаддагийг харууллаа.
Pete Davidson x Reformation – “Official Boyfriend Collaboration” (2025.2)

Reformation брэнд 2025 оны 2-р сард Pete Davidson-той хамтран хийсэн “Official Boyfriend Collaboration”кампанит ажлаараа загварын ертөнцийн хамгийн хөгжилтэй, олны анхаарал татсан маркетингийн жишээний нэгийг бүтээв.
Хүмүүсд олны танил эмэгтэйчүүдтэй үргэлж харилцаа тогтоодгоороо алдартай Pete Davidson-г гол дүр болгон оролцуулснаар брэнд өөрийнхөө хэв маягийг хүнлэг, хөгжилтэй, ойлгомжтой байдлаар илэрхийлж, "boyfriend fit" буюу эрэгтэй загварын сул хэмжээтэй хувцсыг илүү дотно, өхөөрдөм мэдрэмжтэйгээр илэрхийлсэн байна. Уг зураг авалтад зориулж Pete-ийн 200 шивээсийг арилгуулсан (асар их тэвчээр шаардсан) нь ч мөн онцлог болсон юм. “Official Boyfriend Collaboration” бол 2025 оны 2-р сарын хамгийн дуулиантай, сошиалд хүчтэй тарсан маркетингийн нэг бөгөөд Reformation-ийн хувьд брэндийг үзвэр болгож хувиргах шинэ үеийн стратегийг тод харуулсан. Байгальд ээлтэй байх, соёлыг мэдрэх, бас хошигнож чаддаг байх — энэ гурвал бол ирээдүйн брэндийн амжилтын томоохон түлхүүр гэдгийг баталсан жишээ юм.
Duolingo — “Dead Duo” кампанит ажил (2025.2)

2025 оны хоёрдугаар сард хэл сурах апп Duolingo өөрсдийн алдарт шар шувуу маскот Duo-г “үхүүлсэн” тухай хуурамч мэдэгдэл гаргаж, хэрэглэгчдийн анхаарлыг бүхэлд нь татсан. “Duo магадгүй та хичээлээ хийхийг хүлээсээр байгаад л нас барсан байх” гэсэн хошигнолт тайлбараар кампанит ажил эхэлсэн бөгөөд TikTok болон бусад платформуудаар дамжуулан энэхүү “хуурамч эмгэнэлт мэдээ”-г тарааж, хэрэглэгчдийн сониуч занг бүрэн ашиглав.
Апп-ийн лого хүртэл түр зуур “үхсэн Duo” болгож өөрчлөгдөж, энэ нь брэндийн тоглоомтой, өөртөө итгэлтэй дүр төрхийг улам тодруулсан юм. “Dead Duo” кампанит ажил TikTok, Instagram, Twitter/X, YouTube зэрэг бүх гол платформ дээр хийгдсэн бөгөөд хоёр долоо хоногийн дотор 1.7 тэрбум сошиал импрешн авч, Duolingo-н түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй кампанит ажил болсон.Кампани Японоос бусад бүх зах зээлд хүрсэн бөгөөд соёлын мэдрэмжийг анхаарч, тухайн оронд “үхэл” гэх хошигнол тохиромжгүй байсныг тооцсон нь олон нийтээс өндөр үнэлгээ авсан.
Сонирхолтой нь, поп од Dua Lipa энэ талаар жиргэж, 144 сая гаруй хандалт авсан жиргээ нь кампанит ажлыг улам хүчирхэг болгосон юм.
Dunkin’ x Sabrina Carpenter – “Shake That Ess’” кампанит ажил (2025 он)
Dunkin’ брэнд TikTok дээр вирус мэт тархсан Sabrina Carpenter-ийн “Espresso” дууг ашиглан шинэ Brown Sugar Shaken Espresso ундаагаа сурталчлах төгс соёлын хослол бий болголоо. Ben Affleck-ийн үүсгэн байгуулсан Artists Equity агентлагтай хамтран тэд “Shake That Ess’” нэртэй, хөгжмийн видео маягийн реклам бүтээсэн бөгөөд уг клипт Sabrina нь нэгэн үдэшлэг дээр хүмүүсийг espresso уух үедээ шууд хөгжимд тааруулан сэгсэрч буй байдлаар дүрслэгдэнэ.
📽 Найруулагчаар алдарт Dave Meyers ажилласан бөгөөд энэхүү реклам нь хошин, хөнгөн, TikTok-ийн бүжгийн тренд соёлыг уран наргиатайгаар илэрхийлсэн контент болсон юм. Үүний үр дүнд хэдхэн хоногийн дотор influencer-үүд болон фэнүүд сошиал ертөнцөөр дүүрэн бүжгийн бичлэг хийж, энэ шэйк “шинэ соёлын тренд” болгон хувиргасан. “Shake That Ess’” нь ердөө шинэ бүтээгдэхүүн сурталчлах биш — тэр чигтээ соёлын мөчийг бүтээсэн маркетингийн кейс болж, Dunkin’ брэндийг шинэ үеийн хэрэглэгчдийн нүдэнд хөгжилтэй, шинэлэг, сошиалд зохицсон брэнд болгон харуулж чаджээ.
Эдгээр кампанит ажил бүр нь 2025 оны маркетингийн гол чиг хандлагуудыг өөр өөрийнхөөрөө илэрхийлж байна: зоримог санаа, соёлын хамаарал, үнэнч дүр төрх, сувгуудын уялдаа холбоо.
Харин эдгээрийн нийтлэг зүйл бол инсайт дээр тулгуурласан инноваци юм. 2025 оны маркетерууд бүтээгдэхүүн борлуулах төдий бус, яриа өрнүүлэх, мэдрэмж төрүүлэх, бүр хөдөлгөөн үүсгэх кампанит ажлууд л хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгож байна.
Эдгээр жишээнүүд харуулж буй хамгийн чухал зүйл бол: Хүмүүсийн үнэхээр анхаардаг сэдвийг зоригтой, бүтээлч байдлаар хөндөж чадвал — тэр кампанит ажил нь дотоод төдийгүй дэлхийн түвшинд мартагдашгүй нөлөө үзүүлж чаддаг.




Comments