Amazon Fire Phone — Зах зээлээ судлаагүй алдаа
- marketing880320
- Aug 14, 2025
- 3 min read

2014 оны 7-р сард Amazon компани өөрсдийн анхны ухаалаг утас болох Fire Phone-ыг зах зээлд танилцуулсан нь технологийн салбарын анхаарлыг татсан ч эцэст нь бизнесийн нэг том алдаа болж үлдсэн юм. Fire Phone нь хэрэглэгчдэд шинэ төрлийн туршлага санал болгосон: 3D дэлгэц, Amazon-ийн үйлчилгээнд шууд нэвтрэх боломж, мөн Firefly технологи гэх мэт шинэлэг боломжуудтай байв. Гэвч энэхүү шинэ төхөөрөмж нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцээгүй, зах зээлд амжилтгүй болсон нь олон шалтгаантай.
📱 Шинэлэг боловч төвөгтэй хэрэглээ
3D дэлгэц: Хөдөлгөөнт 3D эффект бүхий дэлгэц нь сонирхолтой байсан ч хэрэглэгчдийн хараанд төвөгтэй, урт хугацаанд ашиглахад ядраах шинжтэй байв.
Firefly технологи: Хамгийн сонирхолтой нь энэ нь бараа бүтээгдэхүүн, дуу, текстийг таних боломжтой байсан ч ихэнх хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд шууд нөлөөлөхүйц биш байлаа. Жишээ нь, хэрэглэгч дэлгүүрт бүтээгдэхүүн танихдаа Firefly ашиглах шаардлагагүй байсан бөгөөд энэ функц нь амьдралд хэрэглэхэд хязгаарлагдмал байв.
Amazon экосистемд хязгаарлагдмал холболт: Fire Phone зөвхөн Amazon-ийн үйлчилгээнд илүү нийцсэн байсан тул хэрэглэгчид өөрийн ашигладаг аппликейшн, платформтай нийцэхгүй, өдөр тутмын амьдралдаа ашиглахад төвөгтэй байв.
Энэ нь хэрэглэгчидийн хувьд “шинэлэг, сонирхолтой” функц байсан ч хууль ёсны хэрэгцээ, өдөр тутмын амьдралд хялбар, энгийн хэрэглээ нь хангагдаагүй гэсэн үг юм.

❌ Бүтэлгүйтлийн шалтгаан
1. Зах зээлд судалгаа хийхгүйгээр бүтээгдэхүүн гаргасан
Amazon Fire Phone-ийн хамгийн том дутагдал нь зах зээлийн хэрэгцээг буруу ойлгосон явдал байв. Компанийн зорилго нь хэрэглэгчдийг Amazon экосистемт татах байсан ч ихэнх хэрэглэгчид iPhone болон Android төхөөрөмжүүдэд дассан, шинэ платформд шилжих хүсэлтэй байгаагүй. Судалгаанаас харахад хэрэглэгчид ихэнхдээ өдөр тутмын хэрэгцээндээ нийцсэн, ашиглахад хялбар төхөөрөмжийг хүсдэг байжээ.
2. Өрсөлдөгчид хүчтэй байр суурьтай
2014 онд Apple-ийн iPhone болон Samsung Galaxy утаснууд зах зээлд аль хэдийн хүчтэй байр суурь эзэлсэн байсан. Fire Phone нь шинэлэг байсан ч эдгээр өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд хангалттай давуу талгүй байв. Үнийн хувьд Fire Phone харьцангуй өндөр үнэтэй байв.
💡 Гол ялгаа:
Үнэ адилхан байсан ч Fire Phone нь iPhone, Galaxy шиг хүчтэй брэнд, өргөн хэрэглээ, App Store/Google Play шиг том апп экосистемгүй байсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид “яагаад ижил үнээр туршилтын бүтээгдэхүүн авах ёстой вэ?” гэсэн асуулттай үлдсэн.
Мөн Fire Phone зөвхөн AT&T сүлжээнд ажилладаг байснаар зах зээлээ улам хязгаарласан. Өөрөөр хэлбэл Fire Phone-ыг авч хэрэглэе гэвэл AT&T-ийн хэрэглэгч байх ёстой байсан. Энэ нь Монголд бол яг л “энэ гар утсыг зөвхөн Unitel-ийн сим карттай л ашиглаж болно” гэж зааж байгаа юм шиг. Хэрвээ өөр оператор (G-Mobile, Mobicom гэх мэт) ашигладаг хүн Fire Phone сонирхсон ч сүлжээ таарахгүй тул авах боломжгүй гэсэн үг.

3. Үйл ажиллагааны алдаа ба хэрэглэгчийн туршлага
Fire Phone нь 3D дэлгэц, Firefly технологи зэрэг шинэлэг боломжууд санал болгосон ч үнэн хэрэгтээ хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээнд нийцээгүй байв. Хэрэглэгчид шинэ технологиор бахархах хүсэлтэй байсан ч үнийн өндөр байдал, зөвхөн Amazon экосистемд чиглэсэн функц нь борлуулалтад сөргөөр нөлөөлсөн. Мөн төхөөрөмжийн батерейны ашиглалтын хугацаа, аппликейшн сонголт хязгаарлагдмал байжээ.
📉 Үр дагавар
Fire Phone борлуулалт маш амжилтгүй болж, Amazon компани $170 саяын алдагдал хүлээсэн.
$83 саяын үлдэгдэл утас зах зээлд борлогдоогүйгээр үлдсэн.
Энэхүү бүтэлгүйтэл нь Amazon-д технологи, зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг нэгэн зэрэг ойлгож, стратеги гаргахын чухлыг сануулсан байна.
💡 Бизнесийн сургамж
Зах зээлийн судалгаа хийхгүйгээр бүтээгдэхүүн амжилтанд хүрэхгүй: Хэрэглэгчдийн зан төлөв, хэрэгцээ, худалдан авах сонирхлыг судлах нь амжилтын үндэс. Хэрвээ төхөөрөмж зөвхөн өөрийн платформтой нийцсэн бол хэрэглэгчдийн эргэлт багасдаг.
Өрсөлдөгчдийн байр суурийг үнэлж, бүтээгдэхүүнээ харьцуулах хэрэгтэй: Хэрвээ зах зээлд хүчтэй өрсөлдөгчид байгаа бол шинэ бүтээгдэхүүн давуу талтай байх ёстой.
Хэрэглэгчдэд үнэ цэнэ бий болгох нь хамгийн чухал: Шинэлэг технологи санал болгох нь хангалтгүй. Хэрэглэгчид өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжтой, үнэ цэнэтэй бүтээгдэхүүнд илүү анхаардаг.





Comments