top of page
Search

American Eagle × Sydney Sweeney: ”Маркетингийн хүчийг харуулсан жишээ"

Updated: Aug 15, 2025


Шуугиан дэгдээсэн маркетингийн компанит ажил


2025 оны 7-р сарын 23-нд American Eagle брэнд албан ёсны billboard (том хэмжээний гудамжны самбар зар) болон social media сувгуудаараа жүжигчин Sydney Sweeney

оролцуулсан “Good Genes / Jeans” нэртэй компанит ажлаа эхлүүлэв.

Ердөө нэг хоногийн дараа буюу 7-р сарын 24-нд компанит ажил томоохон хэмжээний нээлтээ хийснээр компанийн хувьцааны үнэ шууд 10 % өссөн байна. Энгийн жийнс сурталчлах зорилготой байсан ч энэ компанит ажил хэдхэн хоногийн дотор дэлхийн хэмжээний хэлэлцүүлэг болон хувирч, богино хугацаанд хувьцаанд 23 %-ийн өсөлт авчирсан нь маркетингийн хүч, нөлөөллийг дахин баталлаа.



Яагаад олны анхаарлыг татав?


1. Гол агуулга ба давхар утга

  • Үгний тоглоом: “Good Genes” (сайн удамшил) + “Good Jeans” (чанартай жийнс) хослол нь энгийн сурталчилгааг мартагдашгүй болгосон.

  • Давхар утгатай мессеж нь зарим хүнд хөгжилтэй, заримд нь эмзэг сэдэв мэт санагдсан нь маргаан үүсгэв.


2. Charity Element – хандивын зорилготой хэсэг

  • Жийнсний халаасанд байрласан жижиг хумсны дүрс нь гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хөтөлбөрт хандив өгөх санааг илэрхийлсэн. Гэвч энэ эерэг элемент нь хэлэлцүүлгийн төвд биш, харин маргааны цаана үлдсэн юм.


3. Story-driven, Attention-first стратеги

  • Story-driven болон Attention-first арга нь борлуулалт биш, брэндийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байв. Хүчтэй мессеж, маргаан дагуулах хэллэг ашиглан эхний өдрөөсөө олон нийтийн сошиал урсгалд нэвтэрсэн.


4. Зөв influencer сонголт

  • American Eagle-ийн гол хэрэглэгчид нь 16–30 насны залуус.

  • Sydney Sweeney нь Euphoria болон Anyone But You кинонуудаар Gen Z  ба Millennial үеийн дунд алдартай болсон.

  • “It’s in your genes/jeans” уриа нь өөрийнхөөрөө байх, өөртөө итгэхийг уриалсан санаа бөгөөд Sydney-гийн имижтэй сайн уялдхаас гадна Sydney кампанит ажлын үеэр сошиал дээр идэвхтэй байсан нь сурталчилгаа viral болох магадлалыг нэмэгдүүлжээ.


5. Маргаан ба медиа давалгаа

  • Удамшлын тухай үгний тоглоом нь заримд нь эмзэг сэдэв мэт санагдаж, зарим нь хөгжилтэй хүлээн авсан.

  • АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп компанит ажлыг “Best ad out there” хэмээн магтсанаар медиа хүрээг хэд дахин өргөтгөв.

  • Vogue, Financial Times, Associated Press зэрэг том хэвлэлүүд хэлэлцүүлэгт нэгдэн, сурталчилгааны тархалтыг улам нэмэгдүүлсэн.



Хувьцааны өсөлтөд үзүүлсэн нөлөөний механизм


  1. PR-driven sales boost (Олон нийттэй харилцах стратегиар борлуулалт өсгөх) - Сошиалд шуугиан тархах → брэндийн хайлт, дэлгүүрт зочлолт, онлайн борлуулалт өсөх.


  2. Хөрөнгө оруулагчдын эерэг хүлээлт - Богино хугацааны борлуулалтын өсөлт → хувьцааны богино rally үүсэх.


  3. Brand equity өсөлт - Viral кампанит ажлууд брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлж, урт хугацааны хэрэглэгчийн үнэнч байдлыг бэхжүүлдэг.



4.      Маргааны давуу тал - Зарим нь уг кампанит ажлыг “white supremacy” (цагаан арьстны дээд үзэл)-г дэмжсэн гэж үзсэн бол нөгөө хэсэг нь cancel culture гэж нэрлэж шүүмжилсэн.

Энэ сөрөг ба эерэг давхардсан PR нь олон нийтийн анхаарлыг хадгалж, American Eagle-ийн хувьцааг сүүлийн 25 жилд анх удаа 10–24 %-ийн өсөлтөд хүргэсэн.


Маркетеруудын авах сургамж


  1. Маргааныг зөв удирдвал хүрээг өргөжүүлнэ → Сөрөг PR-г брэндийн мэдэгдэл, тайлбар, эерэг байр суурьтайгаар брэндийн ашиг болгон хувиргаж болдог.


  2. Поп соёлын influencer-тэй хамтрах → Олон нийтийн сонирхол, хэлэлцүүлэгт брэндийг байнга байлгах боломж нэмэгдэнэ.


  3. Viral кампанит ажлыг зөв цагт эхлүүлэх → Зах зээлийн хүлээлттэй уялдуулбал борлуулалт төдийгүй хөрөнгө оруулалтын үнэлгээнд эерэг нөлөө үзүүлнэ.


Дүгнэлт


American Eagle × Sydney Sweeney-ийн “Good Genes / Jeans” кампанит ажил бол зөв influencer сонголт, оновчтой үгийн тоглоом, поп соёлын цаг үеийн мэдрэмж, маргааныг ухаалгаар удирдсан PR стратегээр брэндийг богино хугацаанд дэлхийн анхаарлын төвд гаргаж, борлуулалт болон хувьцааны үнэд бодит өсөлт авчирсан тод жишээ юм.

Энэ нь маркетинг зөв төлөвлөгдвөл брэнд зөвхөн борлуулалтаа нэмэхээс гадна хөрөнгө оруулалтын үнэлгээнд хүртэл нөлөөлж чаддагийг харуулж байна.




 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page