Digital Billboard vs Social Media Ads - Аль нь илүү үр дүнтэй вэ?
- marketing880320
- Sep 19
- 2 min read
Updated: Sep 25

Маркетингийн орчин үеийн стратегиудын гол хоёр хэрэгсэл бол Digital Billboard буюу дижитал гудамжны самбар, мөн Social Media Ads буюу сошиал медиа зар сурталчилгаа юм. Гэхдээ аль нь илүү үр дүнтэй вэ гэдэг асуулт олон бизнес эрхлэгчдийн толгойд эргэлддэг. Үүнийг зөвхөн “илүү олон хүн харж байна уу” гэх талаас биш, мөн зах зээлд нөлөөлөх түвшин, хөрөнгө оруулалтын үр ашиг, хэрэглэгчийн зан төлөв зэрэг олон өнцгөөс дүгнэх шаардлагатай.
Digital Billboard: Хүрээ өргөн, үзэгдэх байдал хүчтэй
Digital Billboard нь хотын төв, өндөр хөдөлгөөнтэй гудамж, авто замын уулзвар зэрэг стратегийн цэгүүдэд байрлуулсан дижитал самбар юм. Өдөрт хэдэн мянган хүн энэ самбарыг хардаг бөгөөд богино, хүчтэй визуал мессежээр анхаарал татдаг. Энэ нь брэндийг танигдуулах, тод дүр төрх бий болгох хамгийн энгийн, харин үр дүн нь шууд борлуулалт руу чиглэдэггүй онцлогтой.
Тухайлбал, томоохон супермаркет, уран зохиолын арга хэмжээ, хотын төвд байрлах ресторан зэрэгт зориулсан кампанит ажилд Digital Billboard маш үр дүнтэй. Хүмүүс явганаар, автомашинаар тухайн газраар дайран өнгөрөхдөө таны брэндтэй богино хугацаанд холбогддог тул таны брэндийг тархах боломжийг бий болгодог.
Давуу тал:
Өргөн хүрээ: Хотын төв, замын уулзвар, томоохон гудамж зэрэг олон хүн орж ирдэг цэгүүдэд байрлах.
Visual impact: Том хэмжээний, хөдөлгөөнт контент нь анхаарал татдаг.
Бренд танигдах: Хэрвээ брэндийн нэр, логог байнга харуулж байвал тархалт нэмэгддэг.
Сул тал:
Өндөр зардал: Том самбар байрлуулах, засвар үйлчилгээ хийх, контент солих зардал өндөр.
Үр дүнг хэмжихэд хүндрэл: Товшилт, худалдан авалт зэрэг шууд хэмжигдэх үзүүлэлт бага.
Богино хугацаанд анхаарал татах боломжтой ч хэрэглэгчийн үйлдлийг хянах боломжгүй.

Social Media Ads: Тодорхой аудитори руу чиглэсэн, хэмжигддэг үр дүн
Харин Social Media Ads нь хэрэглэгчдийн нас, хүйс, сонирхол, байршил зэрэг үзүүлэлтээр таргетинг хийх боломжтой. Энэ нь зөвхөн хэрэглэгчид үзэх төдийгүй, товших, лайк дарах, бараа худалдан авах зэрэг шууд үйлдэл хийх боломжийг олгодог.
Давуу тал:
Хэрэглэгчийн үйлдэлтэй шууд холбогдох: Борлуулалт, товшилт, лайк, share гэх мэт.
ROI хэмжихэд хялбар: Зар сурталчилгааны үр ашгийг шууд харах боломжтой.
Бага төсөвтэй туршилт хийх: Тухайн контентын үр дүнг туршиж, хамгийн үр дүнтэй хувилбарыг сонгох.
Сул тал:
Брэндийн өргөн хүрээний танигдалт бага: Хэрэглэгч feed-ээ шүүнэ, бүх хүн үзэхгүй.
Зар сурталчилгааг хэрэглэгчид ignore хийх магадлалтай.
Тодорхой аудитори руу чиглэгдсэн тул өргөн тархалт шаардлагатай бол олон компанит ажил хэрэгтэй.
📌 Жишээ: Шинэ бүтээгдэхүүний борлуулалт нэмэх, хэрэглэгчийн бүртгэл татах, эсвэл шууд худалдан авалт өдөөхөд илүү тохиромжтой.

Аль нь илүү үр дүнтэй вэ?
Брэндийг өргөн хүрээнд танигдуулах → Digital Billboard
Шууд борлуулалт, хэрэглэгчийн үйлдэл бий болгох → Social Media Ads
Идеал хувилбар → Хоёрыг хослуулан ашиглах
Хосолсон стратеги
Өнөө цагийн шилдэг маркетингийн арга бол Digital Billboard ба Social Media Ads-ийг уялдуулах. Дижитал самбар нь брэндийн танигдалтыг хурдан өргөжүүлэхэд, харин сошиал зар сурталчилгаа нь шууд хэмжигдэх үр дүн (товшилт, борлуулалт, хэрэглэгчийн оролцоо) гаргахад илүү тохиромжтой. Нэгийг нь нөгөөгөөр орлуулах бус, нэгнээ нөхөж, дэмжих байдлаар хэрэглэх нь хамгийн оновчтой шийдэл юм.
Жишээ:
McDonald’s: Том хотын уулзварт дижитал самбар ашиглаж шинэ бүтээгдэхүүнээ сурталчилж, сошиалаар hashtag кампанит ажил өрнүүлсэн.
Nike: Хөдөлгөөнт дижитал самбар дээр шинэ загварын кроссовкийг харуулж, хэрэглэгчдийг онлайн дэлгүүр рүү хөтөлсөн.





Comments