Шинэ эрин үеийн маркетинг ба зар сурталчилгаа
- VEXA agency

- Nov 29, 2024
- 2 min read
Updated: Dec 3, 2024

Орчин үеийн бизнесүүдийн хувьд технологи, инновацийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээх нь зах зээлд амжилттай байхын үндэс юм. Технологийн дэвшлүүд нь зөвхөн хэрэглэгчийн туршлага, сэтгэл ханамжийг сайжруулаад зогсохгүй, брэндүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, урт хугацааны амжилтын түлхүүр болж байна.
Энэхүү нийтлэлээр дэлхийн маркетинг, зар сурталчилгааны хамгийн шинэлэг трендүүд болон жишээ кейсүүдийг судалж, эдгээрийг Монголын бизнесүүд хэрхэн оновчтой ашиглах талаар танд санаа өгөхийг зорилоо.
Дэлхий дахины шинэ трендүүд
1. Хиймэл оюун ухааны интеграци (AI Integration)
Хиймэл оюун ухаан (AI) нь маркетингийн стратегийг өөрчлөх гол хөдөлгөгч хүч болж байна. AI нь автоматжуулалт, хувь хүний сонирхолд нийцсэн зар сурталчилгаа, хэрэглэгчдэд тохирсон контент үүсгэх зэргээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж байна. Forbes

Жишээ: Coca-Cola компани 2023 онд AI технологийг ашиглан өвөрмөц сурталчилгааны компанит ажлаа амжилттай хэрэгжүүлжээ. Тус компани AI-аар бүтээгдсэн зураг, бичвэр, видеог хэрэглэгчдийн зан төлөвт нийцүүлэн боловсруулж, түүний үр дүнд борлуулалтаа 15%-иар өсгөсөн байна. CocaCola
2. AR/VR технологи
Нэмэгдүүлсэн (AR) болон виртуал бодит байдал (VR) нь хэрэглэгчдэд шинэ туршлага мэдрэмжүүдийг өгч, брэндүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сонирхолтой, бодитой хэлбэрээр танилцуулах боломж олгож байна.

Жишээ: IKEA брэндийн AR аппликейшн нь хэрэглэгчдэд тавилгаа гэртээ бодитоор хэрхэн харагдахыг турших боломжийг олгодог. Энэ нь хэрэглэгчдийн шийдвэр гаргах явцыг хялбаршуулж, борлуулалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн. IKEA
3. Ногоон маркетинг (Sustainable Marketing)
Байгаль орчинд ээлтэй шийдэл, бүтээгдэхүүн санал болгох нь брэндүүдэд хэрэглэгчдийн итгэлийг хүлээх гол хэрэгсэл болоод байна.

Жишээ: Patagonia брэндийн дахин боловсруулалт, хүрээлэн буй орчныг хамгаалах стратеги нь дэлхий даяар үнэнч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлсээр байна. Тус брэндийн "Don't Buy This Jacket" компанит ажил нь хэрэглэгчдэд хэт их хэрэглээнээс зайлсхийх уриалгыг өгч, борлуулалтад эерэг нөлөө үзүүлсэн. Patagonia
Дижитал платформ дээрх шинэчлэл
1. Blockchain болон NFT
Блокчейн технологи болон NFT нь хэрэглэгчдэд онцгой, өвөрмөц үнэ цэнийг бий болгох шинэ арга зам болж байна.

Жишээ: Nike брэнд "Cryptokicks" нэртэй NFT-г ашиглан өөрийн пүүзний онцгой загваруудыг борлуулж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан. Nike
2. IoT (Internet of Things)
IoT технологи нь хэрэглэгчдийн датад суурилсан personalized бую хувь хүнд нийцүүлсэн санал, зар сурталчилгаа хүргэх боломжийг нээж байна.

Жишээ: Amazon компани IoT төхөөрөмжүүд ашиглан хэрэглэгчдийн худалдан авалтын зан төлөвийг шинжлэн, хувьчилсан бүтээгдэхүүнийг санал болгох замаар борлуулалтаа нэмэгдүүлсээр байна. AWS
Дүгнэлт
Дэлхийн эдгээр шинэ чиг хандлагыг Монголын бизнесүүдэд оновчтой хэрэгжүүлснээр хэрэглэгчдийн таашаалыг хүлээж, салбартаа манлайлах боломжтой. Инновацийг дэмжиж, шинэлэг санаачилгыг хэрэгжүүлэх нь таны бизнест амжилт авчрах замыг нээж өгөх болно.
VEXA агентлаг нь таны бүтээлч маркетингийн төлөвлөлт болон үр дүнтэй зар сурталчилгааны гүйцэтгэлд хамтран ажиллахад бэлэн байна. Хамтдаа бүтээцгээе!




Comments