ZARA - Маркетингийн машин
- marketing880320
- Aug 29, 2025
- 2 min read

Нэг мэдэхэд л ZARA дэлгүүрээс хоёр, гурван ууттай гарчихсан байдаг уу? 😅“Яагаад би ингэтлээ татагдаад байна?” гэж бодож байсан бол тайлбар нь тун энгийн: ZARA бол хурд, дата, ложистик, хүний сэтгэл зүйг нэг дор холбож чадсан гайхалтай маркетингийн машин.
Зорбаас - ЗАРА хүртэл
1975 онд Испанийн жижигхэн хот А-Коруньяд оёдлын жижиг цехтэй нэг залуу дэлгүүр нээжээ. Амасио Ортега гэдэг нэр одоо дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг чимж байна.
Анх дэлгүүрээ “Зорба” гэж нэрлэх гэж байтал хажууханд нь ижил нэртэй баар таараад, хаягны үсгүүдээ өөрчлөөд ZARA болгосон гэдэг. Ингэж жижиг оёдлын өрөөнөөс дэлхийн хэмжээний брэндийн эхлэл тавигдсан юм.

⚡Хурд бол супер хүч

Өөр брэндүүд шинэ загвараа 4–6 сар бодож байхад, ZARA-д тэгж суух зав байхгүй. Тэдэнд 10–15 хоног л хангалттай!
Шинэ загвар төрлөө → хэдхэн хоногийн дараа дэлгүүрийн тавцан дээр. Дэлгүүрүүд долоо хоногт хоёр удаа шинэ бараа татаж авдаг. Европ руу 24 цаг, Америк руу 48 цаг, Ази руу 72 цагийн дотор шинэ бараа очно. Энэ хурд хэрэглэгчийн толгойд нэг л дохио асаадаг:👉“Одоо аваарай, маргааш байхгүй!”
🌍 Нэг зүрхнээс цус шахах шиг логистик
ZARA-гийн бүх зам дэлхийн аль ч үйлдвэрт үйлдвэрлэсэн хувцас эхлээд Испанийн Артэйхо дахь төв рүү төвлөрнө. Дараа нь Европ руу авто машинаар (24 цаг), бусад тив рүү онгоцоор (48–72 цаг) тарна.
Ингээд дэлхийн аль ч буланд хэрэглэгч яг ижилхэн шинэ коллекцыг бараг зэрэг үздэг.

📊 Дата: Нууц зэвсэг
ZARA “юу тренд болж байна вэ?” гэдгийг таамаглах гэж цаг зарахгүй.Тэдэнд бодит дата байна:
· POS системээс гарсан борлуулалт
· Онлайн худалдан авалт
· Буцаалт, санал хүсэлт
· Сошиал медиа дохио
Энэ бүхнийг нэгтгээд, 2–3 долоо хоногийн дараа шинэчилсэн загвараа дэлгүүрийн тавцанд тавьчихдаг.
Data → дизайн → дэлгүүр → дахин дата. Энэ бол төгс мөчлөг.

🔄 Худалдан авагчийн сэтгэл зүйтэй “тоглох” нь
Судалгаагаар ZARA-ийн хэрэглэгч дэлгүүртээ жилдээ дундажаар 6 удаа ордог. Харин бусад брэндийн дундаж 2–3 удаа. Яагаад гэвэл хэрэглэгч бүрийн толгойд нэг бодол тогтсон байдаг:👉 “Шинэ юм ирсэн байх!”
ZARA хэзээ ч “үлдэхгүй” гэдгийг та мэднэ. Энэ бол scarcity effect буюу дутагдлын сэтгэл зүй.
💰 Хурд = Мөнгө
Inditex группийн (ZARA-г эзэмшигч) 2024 оны орлого €38.6 тэрбумд хүрч, борлуулалт тасралтгүй өссөн. ZARA бол зөвхөн загвар биш, хурд ба дата дээр суурилсан бизнесийн аварга машин.
✨ ZARA-гийн маркетингийн “алтан жор”
Маркетерууд яг юу сурах вэ?
Two-drop хэмнэл: Долоо хоногт хоёр шинэчлэлт → хэрэглэгчид “шинэ зүйл үргэлж байна” гэж бодно.
Scarcity + FOMO: Бага тоо, хурдан дуусна → “одоо авахгүй бол алдана” мэдрэмж.
Микро тест: Өнгө, загварыг жижиг туршилтаар шалгаад, датагаар баталгаажуулж томруулдаг.
Дэлгүүр = медиа: Дэлгүүрийн шинэчлэлт өөрөө маркетинг.
Ложистик = growth hack: Хурдан түгээлт бол сурталчилгааны хамгийн хүчтэй хэрэгсэл.
Дүгнэлт
ZARA бол “маргаашийн трендийг өнөөдөр гаргадаг” брэнд.Тэд хурд, дата, хэрэглэгчийн зан төлөвийг төгс уялдуулж чадсан учраас л дэлгүүр бүр нь жижигхэн маркетингийн машин шиг ажилладаг.
👗 ZARA танд хувцас зарж байгаа биш — Шинэ мэдрэмж зарж байна 🚀





Comments