top of page
Search

“Бүгд л кофешоп нээдэг - Гэхдээ бүгд амжилттай байдаг уу?”

Updated: Aug 5, 2025

2025 оны байдлаар Монголд кофе шоп нээх сонирхол нэмэгдэж, залуус жижиг бизнес эхлүүлэхэд хамгийн эрсдэл багатай салбар гэж үзэж байна. Гэвч бодит байдал дээр, шинэ нээгдсэн 10 кофе шопын 3 нь эхний 1 жилдээ хаагддаг байна. Гэхдээ кофены импортоороо харвал: 2013 онд ~39.8 тонн кофе импортлосон бол 2022 онд 467.4 тонн болж 11.7 дахин өссөн нь Монголд кофены хэрэглээ, кофе шопын эрэлт хурдацтай өсч байгааг харуулж байна. Тэгвэл яагаад?


🌍 Дэлхий дахины жишээнээс суралцах нь


Хэдийгээр кофе шопууд ашиг өндөртэй, зардал харьцангуй бага байдаг ч олон улсын зах зээлд Daily Coffee News-ийн мэдээлснээр АНУ-д 40,000 орчим кофе шоп ажиллаж байгаа бөгөөд тэдний 40%-ийг Starbucks дангаар эзэлдэг.

Ийм өрсөлдөөнтэй зах зээлд зах зээлийн ханасан байдал, эдийн засгийн өөрчлөлт, үйл ажиллагааны бэрхшээлүүд нь шинэ кофе шоп нээгчдэд бодит эрсдэл учруулдаг.

Эдгээр далд сорилтуудыг урьдчилан мэдэж, бэлдэх замаар та кофе шопоо урт хугацаанд амжилттай ажиллуулах боломжтой. Тодорхой төлөвлөгөө, хүчтэй концепц, зөв хэрэгслүүд-ийн тусламжтайгаар хэрэглэгчдийн дуртай, үр өгөөжтэй кофе шопийг бүтээж чадна.



🚨 Кофе шопын дундаж бүтэлгүйтлийн түвшин


Үндэсний рестораны холбоо (National Restaurant Association)-ны судалгаагаар ресторануудын 30% нь нээгдсэнээс хойш эхний жилийн дотор хаагддаг.

Харин кофе шопуудын хувьд:

  • Зардал харьцангуй бага

  • Ашгийн хэмжээ өндөр

60%-ийн gross margin / Борлуулалтын ашиг / - Энэ нь тухайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ борлуулсны дараа шууд зардлуудаа (түүхий эд, сав баглаа боодол, ажилчдын цалин гэх мэт) хассан үлдэгдэл ашиг юм ,

15%-ийн net profit / Цэвэр ашиг / - Энэ нь бүх зардал (үүнд: шууд зардал + түрээс, цахилгаан, маркетинг, татвар гэх мэт бүгдийг оролцуулна)-ыг хассан дараах цэвэр үлдэгдэл ашиг юм.

  • Тиймээс амжилт олох магадлал арай өндөр

Гэхдээ байршил, загвар, туршлага зэргээс шалтгаалж амжилтын түвшин харилцан адилгүй байдаг. Зөв төлөвлөлттэй, оновчтой концепцтэй кофе шопууд жилээс жилд амжилттай өсч хөгждөг.


❌ Кофе шопуудын бүтэлгүйтдэг 6 гол шалтгаан ба түүнээс зайлсхийх арга


1. Эдийн засгийн тодорхойгүй байдал

Кофе шопуудын салбар нь эдийн засгийн огцом өөрчлөлтөнд эмзэг. Ковидын үеийн цоожлолт, инфляц, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг нь орлогыг огцом бууруулж байсан.

  • Олон орлогын урсгалтай бай (хүргэлт, онлайн захиалга, багц кофе худалдаа гэх мэт)

  • Зардлаа хяна (inventory software ашиглах, меню оновчтой болгох)

  • Дасан зохицох чадвараа сайжруул (жишээ нь: онлайн кофе сургалт, захиалгат багц)

📌 Жишээ: James Lim (Watson’s Counter) — Инстаграм Live-ээр кофе хийх арга зааж, шинэ орлогын эх үүсвэр нээсэн.

2. Тодорхойгүй концепц

Зүгээр л "сайн кофе" чанар хангалтгүй. Танай шоп бусдаас юугаараа онцгой вэ гэдэг нь чухал.

  • Хэний төлөө ажиллаж байгаагаа тодорхойл (оюутан, гэр бүл, кофе сонирхогчид гэх мэт)

  • Брэндийн дүр төрхөө бүтээ (амьд хөгжмийн орой, pet-friendly орчин, экологийн чиглэл гэх мэт)


📌 Жишээ: “Dessert 39” — “Илчлэл багатай ч сэтгэл ханамж өндөр” Зарим салбар нь калори багатай эсвэл 0 калори гэдэг үзэл санааг шингээсэн бүтээгдэхүүн санал болгодог. Энэ нь эрүүл амьдралын хэв маяг, Diet барьж буй хүмүүсийг татдаг. Мөн бусад кофе шоп-д бараг байдаггүй ургамлын гаралтай сүү, самрын төрлийн амттан, тусгай десертүүд байдаг.

Үнэ ханшийн хувьд дундаж: Starbucks, Coffee Bean зэрэг premium кафе-уудаас хямд, гэхдээ GS25 зэрэг convenient cafe-уудаас чанартай. Энэ нь оюутан, жуулчин, залуу хэрэглэгчдийг байнга орж үйлчлүүлэх боломжийг олгодог.

 

3. Ажилчдаа муу удирдах

Ажиллах хүчний тогтворгүй байдал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид муугаар нөлөөлдөг. Сайн ажилчдыг байлгах нь зардлыг хэмнэдэг ба үйлчилгээг чанартай болгодог.

  • Сургалтыг тогтмол хий (үйлчилгээ, тоног төхөөрөмж, харилцааны ур чадвар)

  • Сайн соёлтой орчин бүрдүүл (урамшуулал, уян хатан цагийн хуваарь)

  • Урамшууллын систем хэрэгжүүл (борлуулалтын урамшуулал гэх мэт)

 

4. Буруу төсөвлөлт

Тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэгт хангалттай төсөв гаргахгүй бол түргэн хугацаанд хүнд байдалд орж болно.

  • Бүх зардлаа тооцсон дэлгэрэнгүй төсөв гарга

  • Бэлэн мөнгөний урсгалаа хяна

  • Хэт их хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий (дэмий их бараа захиалах, тансаг интерьер гэх мэт)

💡 Chris Deferio-ийн зөвлөгөө:“Эхний жил бол туршилтын үе. Хоёр дахь жилээс бодит шийдвэр гаргаж, ашигтай ажиллах боломж бий болдог.”

 

5. Өрсөлдөөн өндөр байх

  • Үйлчилгээний чанарт төвлөр

  • Үнэнч хэрэглэгчийн урамшууллын хөтөлбөр хэрэгжүүл

  • Цэсээ онцгой болго (улирлын уух зүйл, органик эсвэл гар хийцийн бүтээгдэхүүн гэх мэт)

 

6. Туршлага дутмаг

Кофенд дуртай байх нь сайн боловч бизнесийн мэдлэггүй бол удаан тэсэхэд хэцүү. Туршлагатай мэргэжилтэнтэй хамтрах, Сургалт, вебинар, курсэд хамрагдах, Ментортой болох (бусад амжилттай кофе шоп эрхлэгчидтэй холбоо тогтоох) гэм мэт зүйл чухал хэрэгтэй.

📌 Жишээ: 

– Хуучин Natalia Alcazar кофе шардаг бизнес эрхэлдэг байсан ба зөвлөгчийн тусламжтайгаар Cleveland хотын анхны Мексик кофе шопыг нээжээ.

 

📊 Монголын нөхцөлд баримталбал зохих үзүүлэлтүүд:

Үзүүлэлт

Зорилтот түвшин

Дундаж худалдан авалтын дүн

₮8,000–₮12,000

COGS (материалын зардал)

25–35%

Хөдөлмөрийн зардал

20–30%

Байнгын үйлчлүүлэгчийн хувь

≥40%

Үйлчилгээний хурд

≤7 минут


✅ Та юунаас эхлэх вэ


  • Тодорхой концепц гаргах

  • Олны анхаарлыг татах контент бүтээх

  • Маркетингийн стратеги боловсруулах (жишээ нь: урамшуулал, сошиал сурталчилгаа)

  • Тогтмол KPI хянах

  • Өөрийн блог дээрх үнэт зөвлөгөөг цувралаар нийтлэх

 

📊 Шинэ кофе шоп эзэд анхаарах ёстой чухал үзүүлэлтүүд


Эдгээр Key Performance Indicators (KPI) буюу амжилтын гол үзүүлэлтүүдийг тогтмол хянаснаар бизнесийн амжилтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадна:

KPI үзүүлэлт

Тайлбар

Дундаж худалдан авалтын дүн

Нэг гүйлгээнээс олж буй орлогын дунджийг хянах

Хөдөлмөрийн зардлын хувь

Борлуулалтын 20–30% байх ёстой.

COGS (бараа материалын өртөг)

Борлуулалтын 25–35%–д багтаах

Үйлчлүүлэгч хадгалах түвшин

Байнгын үйлчлүүлэгч олон байх нь үйлчилгээ, чанар, брэндийн үнэнч байдал өндөр байгааг илэрхийлнэ.

Мөнгөн урсгалын удирдлага

Орд, зарлагаа нарийн хянах → Цалин, түрээс зэрэг үндсэн зардлыг хугацаанд нь төлөх боломжийг бүрдүүлнэ.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

Тогтмол санал хүсэлт авах, сайжруулалт хийх

 

Хөнгөн бизнес мэт харагдах кофе шоп нээх нь үнэндээ нарийн тооцоо, оновчтой шийдвэр, хандлага шаарддаг. Хэрвээ та одооноос системтэй суралцаж, мэдээлэлтэй шийдвэр гаргаж чадвал энэхүү салбарт урт хугацааны амжилттай алхам тавих боломжтой.


 
 
 

©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page