top of page
Search

Видео + Дижитал дэлгэц: Анхаарлыг борлуулалт болгох зам

ree

Өнөөгийн маркетингийн хамгийн хүчтэй суваг бол дижитал дэлгэцний зар сурталчилгаа болон видео контентын хослол юм. Энэ нь зөвхөн харааны эффект өгөхөөс гадна хэрэглэгчийн сэтгэл зүй, мэдрэхүй, худалдан авалтын зан төлөвт шууд нөлөөлдөг гэдгийг олон улсын судалгаанууд нотолжээ.


📊 Видео контентын дижитал дэлгэцний зар сурталчилгаанд үзүүлэх давуу тал


Анхаарал татах чадвар (Attention Capture)

Nielsen-ны судалгаагаар Хөдөлгөөнт дүрс нь хүний харааны төвийг идэвхжүүлж, статик зурагнаас 4 дахин их анхаарал татдаг. Мөн хэрэглэгчид видео контентын мэдээллийн 95%-ийг ой санамждаа үлдээдэг бол текстэн мэдээллийнх ердөө 10% байдаг.

  1. Сэтгэл зүйн нөлөө (Emotional Impact)

    Видео нь баяр баясгалан, догдлол зэрэг эерэг мэдрэмжийг өдөөж, худалдан авалтын шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөлдөг. ScienceDirect сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар сэтгэл хөдлөлтэй холбоотой контент нь шууд оролцоог нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ.

  2. Хэрэглэгчийн оролцоо (Engagement)

    Meta-ийн дотоод тайланд дурдсанаар Instagram Stories дахь босоо (vertical) форматтай видео нь хэвтээ (horizontal) форматаас 9 дахин их оролцоо үүсгэдэг. Энэ зарчим дижитал дэлгэцний зар сурталчилгаанд ч адил үйлчилдэг. Хотын орчинд босоо видео нь хүмүүсийн харах өнцөг, өдөр тутмын хөдөлгөөнд илүү нийцдэг.


🧠 Сэтгэл зүй ба мэдрэхүйн үндэслэл


  • Өнгөний нөлөө (Color Psychology):

    Mvix Digital Signage-ийн тайланд тод өнгө ашигласан контент нь анхаарлыг 60%-иар хурдан татдаг.

  • Хөдөлгөөнт дүрсний үр нөлөө (Motion Effect):

    Хөдөлгөөнт дүрс нь тархины “visual cortex” хэсгийг идэвхжүүлж, статик мэдээллээс илүү удаан хугацаанд ой санамжид үлддэг.


📣 Дижитал дэлгэцний зар сурталчилгаа + Видео: Зар сурталчилгааны нөлөө ба кейсүүд


  • OAAA + The Harris Poll-ын мэдээлснээр хэрэглэгчдийн 73%  нь дижитал дэлгэцний зар сурталчилгааг таатай хүлээн авдаг.

  • 76% нь үүнээс сэдэл авч дэлгүүр орох, вэб үзэх зэрэг үйлдэл хийдэг.

  • Том формат дэлгэцүүд онлайн баннер сурталчилгаанаас 5 дахин их анхаарал татдаг, харин дижитал дэлгэц дээрх видео нь онлайн видеогоос 2.5 дахин илүү брэнд санахуй үлдээдэг гэж The Attention Dividend, UK-аас мэдээллэсэн байна.

  • Vistar Media-ийн судалгаагаар АНУ-д дижитал дэлгэцний billboard кампанит ажлууд:

    • Awareness (танигдалт) – 72% өссөн

    • Consideration (боломжит сонголт) – 82% нэмэгдсэн

    • Intent (худалдан авах хүсэл) – 79% өссөн

    • Foot traffic (дэлгүүрийн зорчих урсгал) – 67% нэмэгдсэн


✅ Амжилттай кейсүүд


ree
  • Unilever Сингапурт Magnum Remix брэндийн компанит ажлаа хэрэгжүүлэхдээ программатик дижитал дэлгэц ашиглан хэрэглэгчийн урсгалд чиглэсэн видео цацсан. Үр дүнд нь хөл хөдөлгөөн 1.8 дахин өссөн.

  • Michael Kors Jewelry Европт хэрэгжүүлсэн компанит ажилдаа худалдааны төв, нисэх буудал, дэлгүүрийн доторх дижитал дэлгэцүүд дээр видео контент байршуулсан. Энэ нь нийтдээ 14 сая үзэлт авч, CPM 20%-иар буурч, брэндийн мэдлэг Berlin-д 39%, Hamburg-д 13% өссөн.

  • Mucinex дижитал дэлгэцний зар сурталчилгааг Connected TV (CTV)-тэй уялдуулсан стратеги хэрэгжүүлж, зөвхөн ганцаарчилсан дижитал дэлгэцийн компанит ажлаас 3.4 дахин их вэб зочлолт авчирсан.

  • McDonald’s Филиппинд цаг агаарын нөхцөлтэй уялдуулсан динамик дижитал дэлгэцний видео компанит ажил хийж, ердөө 10 хоногийн хугацаанд бараг 1 сая үзэлт авч, foot traffic 9%-иар өсгөсөн.

  • ModiBodi Австралид хэрэгжүүлсэн дижитал дэлгэцний видео компанит ажлын үр дүнд ROAS (Return on Ad Spend) 94%-иар өссөн.


🛠️ Видео контент бүтээх зөвлөмж


  • Өнгөний стратеги (Color Strategy):

    Брэндийн өнгийг тод өнгөтэй хослуулснаар харааны анхаарал илүү хурдан татна.

  • Хөдөлгөөн (Motion Enrichment):

    Статик зурагт бага зэрэг хөдөлгөөн нэмэхэд хүртэл оролцоо эрс өсдөг.

  • Сэтгэл хөдлөл (Emotional Storytelling):

    Хүний мэдрэмжид хүрэх өгүүлэмжтэй видео нь борлуулалтын funnel-д (борлуулалтын шатлалын суваг) шууд нөлөөлнө.

  • Босоо формат (Vertical Format):

    Явган хүний урсгалтай нийцсэн босоо контент нь хотын орчинд хамгийн оновчтой шийдэл болдог.


📌 Монгол дахь хэрэглээний боломж


  • Хотын гол замын том дэлгэцүүд – Брэндийн танигдалтыг богино хугацаанд өсгөдөг.

  • Оффис, худалдааны төв доторх дэлгэцүүд – Худалдан авах шийдвэр гаргалтад хамгийн ойр нөлөөлдөг.

  • Босоо форматтай видео – Монголын залуусын мобайл хэрэглээтэй нийцэж, оролцоог нэмэгдүүлдэг.


🧩 Дүгнэлт


Видео контент болон дижитал дэлгэцний зар сурталчилгааны хослол нь:

  • 95% хүртэл мэдээлэл ой санамжид үлдээдэг

  • 9 дахин их оролцоо үүсгэдэг

  • 60%-иар хурдан анхаарал татдаг

Эдгээр тоон баримт нь маркетингийн төсөвт дижитал дэлгэцийн зар сурталчилгаа + видео контентын хослолыг багтаах нь зүгээр нэг сонголт биш, стратегийн зайлшгүй хэрэгцээ гэдгийг харуулж байна.


ree

 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page