Дэлхийн томоохон хотууд дахь сурталчилгааны дэлгэцийн хэрэглээ ба сургамж
- VEXA agency

- May 7, 2025
- 2 min read
Updated: Jun 5, 2025

Гудамжны сурталчилгааны тухай ярихын тулд хамгийн түрүүнд DOOH-г ойлгох хэрэгтэй. DOOH (Digital Out-Of-Home) сурталчилгаа нь уламжлалт гудамжны самбар, постер, баннеруудыг орчин үеийн дижитал дэлгэцээр орлуулсан сурталчилгааны хэлбэр юм. Энэхүү технологи нь зураг, видео, хөдөлгөөнт график болон интерактив агуулгаар дамжуулан хэрэглэгчийн анхаарлыг татах өндөр үр нөлөөтэй.
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй мэдээллийн ертөнцөд гэрээс гадуурх сурталчилгааны дэлгэцүүд нь зөвхөн сурталчилгаа дамжуулагч бус, хотын орчинд соёл, мэдээлэл, инновацийг түгээгч юм. Нью-Йорк, Токио, Лондон, Сөүл зэрэг дэлхийн томоохон хотууд эдгээр дэлгэцүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглаж буй нь бидэнд олон сургамж үлдээж байна.
Хамгийн амжилттай хэрэглээний жишээнүүд

📍Япон - Токёо хот Шибуяагийн 3D дэлгэц. Токио бол дэлхийн хамгийн дэвшилтэт гудамжны дэлгэцийн төвүүдийн нэг. Shibuya Crossing-д байрлах 3D хөдөлгөөнт дэлгэцүүд нь хэрэглэгчийн мэдрэхүйг бүрэн татан оролцуулдагаараа онцлог. Жишээлбэл, Pokémon-ий 3D сурталчилгааны үеэр хэрэглэгчид зүгээр л харж зогсох биш, харин бичлэг хийж, соошиалд хуваалцаж, виртуал туршлагаа бусдад ч бас түгээж байсан. Энэ бол зөвхөн бүтээгдэхүүн биш, туршлага зарж байгаа жишээ юм.

📍Хойд Америк - Нью-Йорк Time Square. Times Square нь дэлхийд хамгийн өндөр хөдөлгөөнтэй гудамжны дэлгэцүүдийн нэг бөгөөд жил бүр 1.5 тэрбум хүн уг дэлгэцийн сурталчилгааг хардаг гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ амжилт зөвхөн байршилд бус, интерактив шийдэлд ч хамаатай. Жишээлбэл, Netflix киноны сурталчилгааны үеэр дэлгэцээр шууд дамжуулж, шууд харилцах форматаар сурталчилгаа явуулсан.

📍Их Британи - Лондон хотын гудамжууд. Лондон хотын нийтийн тээврийн зогсоолуудад байрлах ухаалаг дэлгэцүүд нь зөвхөн сурталчилгаа бус, real-time замын хөдөлгөөний мэдээлэл, цаг агаар, онцгой үйл явдлын сэрэмжлүүлэг гэх мэт олон нийтийн хэрэглээнд тустай мэдээллийг харуулдаг. Үүний үр дүнд хэрэглэгч дэлгэц рүү өөрийн хүслээр анхаардаг болсон байна.

📍Өмнөд Солонгос - Сөүл хот. Сөүл хотын COEX K-Pop Square LED дэлгэц нь зөвхөн брендийн сурталчилгаа бус, соёлын эвент, олон нийтийн кампанит ажил, төрийн мэдээллийг ч мөн харуулдаг. Ялангуяа залуу үеийн сонирхолд нийцсэн дүрслэл, хөдөлгөөнт дүрс, уран бүтээлийг сурталчилгаатай хослуулан хүргэдэг.
Монголын нөхцөл байдал

Vexa Solution компани гэрээс гадуурх дэлгэцийн сурталчилгааг монголдоо дэлхийн түвшинд аваачихаар ажиллаж байна. Бид оффис, худалдааны төв, ресторан, паб зэрэг объектуудтай хамтран өөрсдийн 32 инчийн сурталчилгааны дэлгэцээ байршуулж, Улаанбаатар хотын өнгө үзэмжид хувь нэмэр оруулах, мөн жижиг дунд бизнес эрхлэгчиддээ зар сурталчилгаагаа олон нийтэд хүргэх боломжийг олгох зорилготой ажиллаж байна.
Дүгнэлт ба сургамж...
Гэрээс гадуурх сурталчилгааны дэлгэц бол зөвхөн бүтээгдэхүүн сурталчлах хэрэгсэл бус, хэрэглэгчидтэй харилцах шинэлэг сувгуудын нэг юм. Дэлхийн томоохон хотуудын туршлагаас харахад зөв байрлалт, агуулга, технологи гурвыг хослуулж чадсан тохиолдолд дэлгэц нь хотын “амьд медиа” болон хувирдаг.
✅ Хэрэглэгч төвтэй контент бол амжилтын түлхүүр: Уламжлалт “зар сурталчилгаа” биш, хэрэглэгчийн анхаарал, мэдрэмжид нийцсэн сонирхолтой агуулгыг санал болгох хэрэгтэй.
✅ Байршлын стратеги оновчтой байх ёстой: Хүмүүсийн хөл хөдөлгөөнтэй хэсэг, тээврийн зангилаа, үйлчилгээнд ойр газрууд хамгийн үр дүнтэй байршил болдог.
✅ Инноваци, интерактив байдал чухал: QR код, AI камер, хөдөлгөөн мэдрэгч зэрэг технологиор дамжуулан хэрэглэгчтэй харилцан үйлдэл хийх үед хэрэглэгчдийн орлцоо ч нэмэгддэг.
✅ Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрэгтэй: Зарим хотод төрөөс сурталчилгааны стандарт, агуулгын чиглэлийг зохицуулж, соёлын болон олон нийтийн мэдээллийн орон зайг тэнцвэржүүлдэг.




Comments