top of page
Search

Зар сурталчилгааны хувьсгал - Хүн ба технологийн огтлолцол

Updated: Aug 14, 2025


COVID-19-ийн үеэр дэлхий даяар хүмүүс гэртээ үлдэхээс өөр аргагүй болсон. 2020 онд сошиал медиа хэрэглэгчдийн өдөр тутмын идэвхи 20–30%-иар өсч байв. Анх нөхцөл байдал түр зуурын зохицол байсан ч өнөөдөр энэ түвшин тогтвортой хэвээр байна.

2020 оны хавар. Дэлхий даяар гэртээ тусгаарлагдаж, кофе шопын үнэрийг зөвхөн дурсамжаасаа “уншиж” байсан тэр өдрүүдийг санаарай. Дэлгүүрийн урд зогсох хүнгүй, театрын тайзан дээр гэрэл унтарсан мэт…


Харин интернет, сошиал медиа яг л гол дүрд гэнэт гарч ирсэн Marvel-ийн супер баатар шиг амь орсон.

Тэр үеэс хойш бидний мэдээлэл авах, бараа сонгох, зар сурталчилгаатай “учрах” арга зам үндсээрээ өөрчлөгдөв. Зар сурталчилгаа гэдэг ойлголт бидний мэдэхээс тэс өөр зам руу орж байна. Уламжлалт ТВ, сонин, радио үеэ өнгөрөөжээ. Энэ бол зүгээр нэг чиг хандлага биш, энэ бол эрх мэдлийн шилжилт юм. 2025 оны судалгаагаар дэлхийн даяар хүмүүс өдөрт дундажаар


2 цаг 21–24 минут сошиал медиа хэрэглэхэд зарцуулж байна. Тайзан дээр шинэ дүрүүд гарч ирж, хуучны томчууд жаахан “side character” болжээ.


🎬 Creator-уудын эрин


TikTok, YouTube, Instagram-ийн одууд бол өнөөдрийн суперстарууд. Хэдэн жилийн өмнө TV-ийн 30 секундын сурталчилгаанд л хэдэн зуун мянган доллар цацаж зах зээлийг том корпорациуд л эзэмшдэг байсан бол одоо олон сая дагагчтай нэгэн creator үндэсний телевизийн зарын орлогоос илүүг олох нь хэвийн үзэгдэл болжээ.

📊 Статистик судалгаагаар 2025 онд creator-уудын зах зээл 20%-иар өсөж, 2030 гэхэд $376 тэрбумд хүрэх төлөвтэй. Энэ бол Netflix-ийн бүтэн жилийн орлого давсан хэдэн арав дахин их дүн юм.



💡 Хялбар тайлбар: Creator гэдэг нь интернет дээр контент (видео, зураг, нийтлэл гэх мэт) бүтээж, үзэгчдээсээ мөнгө олдог хүн. Influencer, streamer, blogger бүгд энд багтана.


📱 WhatsApp сурталчилгаа


Meta (Facebook-ийн эзэмшигч компани) саяхнаас WhatsApp-ийн "Updates" таб-д зар байршуулж эхэлсэн. Мессежүүд тань бичигдсэн хэвээр ч, олон хүн “Энэ бол миний хувийн орон зай шүү дээ?” гэж шивнэнэ. 


📌 Жишээ нь: Та найзтайгаа аялалд явах талаар бичиж байхад гэнэт аяллын багцын зар харна. 

Хүмүүсийн хувьд энэ нь яг л хаалгаа түгжээгүй байхад хэн нэгэн толгойгоо цухуйлгаад “Сайн уу, аяллын багц


сонирхохгүй юу?” гэж асууж байгаа мэт мэдрэмж төрүүлж байна. Үзэгчиддээ зориулж биш, зөвхөн танд зориулж ирдэг зарын эхлэл юм.


🤖 AI — Маркетингийн автомат “Найруулагч”


Meta 2026 оноос зарын шийдэл, зорилтот хэрэглэгчийн сонголт, төсөв гэх мэт бүх процессыг AI-аар автоматаар хийхээр төлөвлөж байна.


📌 Энгийнээр: Та зөвхөн “манайх кофе зардаг” гэж хэлэхэд л AI нь:

  • Постын текстийг бичнэ

  • Дизайныг хийнэ

  • Зорилтот хэрэглэгч тодорхойлно

  • Төсөв санал болгоно

  • Сурталчилгааг явуулна

Бизнесүүдийн хувьд энэ бол “тархины нэмэлт хатуу диск” шиг. Харин хэрэглэгчийн хувьд… “Би сонгож байна уу, эсвэл AI намайг сонгож байна уу?” гэдэг асуулт гарч ирнэ.


🕶️ AR — зар сурталчилгааг мэдрэх боломж


AR (Augmented Reality — өргөтгөсөн бодит байдал) бол виртуал болон бодит ертөнцийг холбосон технологи.

📌 Жишээ:

  • Гар утасны камераар уруулын будгаа нүүрэндээ турших:

    Чи дэлгүүрт очихгүйгээр “улаан”, “ягаан”, “nude” өнгүүдийг нүүрэн дээрээ бодитоор яаж харагдаж байгааг шууд үзэж сонголт хийнэ. Энэ нь Snapchat-ийн filter шиг, гэхдээ filter нь beauty эсвэл нүдийг томруулах биш, бараа бүтээгдэхүүнийг туршиж үзүүлэх зориулалттай.

  • Гэртээ буйдан байрлуулж үзээд дараа нь захиалах:

    Гар утасныхаа камераар гэрийнхээ зочны өрөөг чиглүүлэхэд дэлгэцэн дээр чинь виртуал буйдан гарч ирнэ. Чи буйдангаа өрөөндөө эргүүлж байрлуулж, өнгийг нь сольж үзэж, өрөөний бусад тавилгатай хэр зохицож байгааг амьдрал дээр байгаа юм шиг харна.



Өмнө нь sci-fi кинонд л гардаг байсан зүйл одоо брэндүүдийн must-have (заавал байх ёстой) маркетингийн хэрэгсэл болжээ.


💄 Хувьчилсан (Personalized) маркетинг


Beauty салбарт Generative AI (шинэ агуулга үүсгэдэг AI) ашиглан “танд л зориулсан” зар 10–25%-иар илүү ашиг өгч байна.

💡 Жишээ: Хэрэв та Instagram дээр зөвхөн бор өнгийн уруулын будаг хайсан бол таны feed дээр яг тэр өнгийн бүтээгдэхүүний зар гарна. Таны сонирхдог бренд, мөрөөддөг аялалын зураг, хоббитой чинь холбоотой бараа материал гэм мэт.


🕵️‍♂️ Ил тод байдал ба шинэ хууль


“Ил тод байдал” (Transparency) ба Explainable AI

Өнөө үед зар сурталчилгааны платформууд (жишээ нь Facebook, Instagram, TikTok) танд ямар зар үзүүлэхээ алгоритмаараа шийддэг. Гэхдээ тэр алгоритм яагаад танд энэ зарыг үзүүлэв гэдгийг хэрэглэгчид ойлгох боломж бараг байхгүй. 

Explainable AI гэдэг нь AI систем шийдвэрээ яаж, юунаас шалтгаалж гаргасан гэдгийг тайлбарлаж чадаж байхыг хэлдэг.


Энэ нь Европын Digital Services Act (DSA)-аас 2024 онд хэрэгжүүлж эхэлсэн платформуудаас шаардаж буй шинэ хууль юм.

Энэ хууль нь GDPR (ЕХ-ны мэдээлэл хамгаалалтын хууль)-ээс ч илүү зар сурталчилгааны ил тод байдалд


анхаарсан. интернет дэх зар сурталчилгааг илүү тунгалаг, хэрэглэгчдэд аюулгүй болгох зорилготой юм.

  • Жишээ нь: Зар харахад “Энэ нь таны ямар мэдээлэл дээр үндэслэж танд хүргэгдсэн” гэдгийг заавал харуулах ёстой. Таны өмнөх хайлт, лайк, байршлын мэдээлэл” гэх мэт.

 

Одоо бол маркетингийн түүхэнд “Хүн төвтэй” ба “Технологи төвтэй” хоёрын огтлолцлын цэг. Дараагийн таван жилд аль нь давамгайлахыг бид бүгд үзнэ.

2025 оны технологи биднийг дэлгэцэнд байлгахын тулд илүү гүнзгий, илүү “хувийн” тактик хэрэглэж байна.

Ганц ялгаа нь одоо бид ч бас тоглоомын дүрмийг мэдэж, зөвхөн хэрэглэгч биш, тоглогчийн нэг нь болох цаг иржээ.

 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page