top of page
Search

Улаанбаатар хотын шилдэг 20 event hall

ree

Арга хэмжээ амжилттай болох эсэх нь зөв газар сонгохоос ихээхэн хамаардаг. Бидний нийслэл хот өдөр өдрөөр өргөжин тэлж байна. Бизнес уулзалт, хурим найр, сургалт, үзвэр үйлчилгээ, тэмдэглэлт үйл явдал зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой Улаанбаатар хотын эдгээр эвэнт холл, танхимууд нь таны хэрэгцээнд нийцсэн өргөн сонголт хийх боломжийг олгоно.

Хэрэв та ирэх арга хэмжээгээ төгс төлөвлөх гэж байгаа бол бидний бэлтгэсэн энэхүү жагсаалт танд заавал хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.


1. Shangri la Hotel Ulaanbaatar

ree

Shangri La зочид буудлын эвент холл нь бизнес уулзалт, хурал, сургалтын үйл ажиллагаанд маш тохиромжтой. 2015 онд ашиглалтад орсон тус байгууллага одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. 20–1200 хүн хүлээн авах ballroom, 5 тусдаа танхим, Luxury зэрэглэлийн тоноглол, дээд зэргийн үйлчилгээ зэрэг давуу талуудтай.

📍Байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 19, 14241

📞Холбогдох утас: +976 7702 9999


2. Zaisan Hill Event Hall

ree

Хотын утаанаас ангид, Зайсангийн дэнж дээр сүндэрлэсэн Zaisan Hill Event Hall нь байгальтай ойр, тайван уур амьсгал бүхий орчноороо ялгардаг. Нар туссан цонхтой цэлгэр танхимын гэрэл нь зураг дээр гоё гардаг тул хурим, уран бүтээлийн арга хэмжээнд хамгийн тохиромжтой сонголт болох нь ээ.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав 14, 17023

📞Холбогдох утас: +976 7500 1111


3. MPM Event Hall

ree

Нарны зам дагуу байршилтай MPM event hall нь 200–1,000 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай ба танхимууд нь баганагүй цэлгэр орчинтой гэдгээрээ тун давуу талтай. Мөн орчин үеийн өндөр нягтаршил бүхий дэлгэц, 50-80 машины зогсоолтой.

📍Байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 1, 14220

📞Холбогдох утас: +976 8008 2070


4. Midway Event Hall

ree

Midway Event Hall бол загварлаг, минималист орчинг эрэлхийлэгчдийн хамгийн их дурлаж буй газар. Хоёр давхар том орон зай, студи маягийн дотоод засал нь сургалт, форум, бүр богино кино нээлтэд ч төгс тохирдог юм байна.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 26-р хороо, Энгельсийн гудамж 18, 16020

📞Холбогдох утас: +976 7740 5959


5. King Ballroom

ree

King Ballroom нь улаан хивстэй ордон шиг уур амьсгал, романтик хослол бүхий интерьерээрээ хурим, гала үдэшлэгийн онцгой уур амьсгалыг бүрдүүлдэг. Энэ event hall бол хааны нэрэндээ тохирсон тансаг орон зай.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, 17011

📞Холбогдох утас: +976 9410 8000


6. The Corporate Hotel and Convention Centre

ree

The Corporate Hotel and Convention Centre нь бизнес уулзалтад төвлөрсөн, өндөр мэргэжлийн үйлчилгээг санал болгодог. Танхим нь дуу тусгаарлалт сайтай, олон уулзалт зэрэгцүүлэн зохион байгуулах боломжтойгоороо онцлог.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж 39, 17011

📞Холбогдох утас: +976 7000 2030


7. Z'Terra-Event Hall 

ree

Z’Terra нь Зайсангийн орой дээр байрлах, шилэн фасадтай, Улаанбаатарын панорам харагдац бүхий тансаг танхим. Энэ бол байгаль, архитектурын төгс хослолыг мэдрэх орон зай учир хурим болон тэмдэглэлт арга хэмжээнд маш тохиромжтой ажээ.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Дүнжингарав 14, 17023

📞Холбогдох утас: +976 9911 6934


8. Grandhill Hotel – Grand Event Hall

ree

Grandhill Hotel-ийн Grand Event Hall нь баганагүй цэлгэр танхимаараа бидэнд танигдсан бөгөөд тайзны гэрэлтүүлэг, дуугаралт, үйлчилгээний соёл нь томоохон хүлээн авалтын нэрийн хуудас болдог.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 18-р хороо, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 52, 11976

📞Холбогдох утас: +976 7711 5599


9. Crocus Event Hall

ree

Crocus Event Hall нь дизайнерын нарийн шийдэлтэй, гэрэл, дуу, тайзны тохиргоо нь хөгжмийн тоглолт, шоу эвентэд тохирсон мэргэжлийн орчинтой гэдгээрээ давуу талтай. Олон жилийн туршлагатай баг хамт олон нь үйл ажиллагааны амжилтын гол түлхүүр болдог.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группын замын урд талд 17042

📞Холбогдох утас: +976 7711 0101


10. White Event Hall

ree

White Event Hall бол яг л нэр шигээ цэвэрхэн, дэгжин хэв маягийг илэрхийлсэн, минималист интерьерээрээ хурим, VIP хүлээн авалтын гоёмсог сонголт болно. Гэрэл зураг авахад онцгой сайн гардаг орчинтой гэдгээрээ том давуу талтай.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 2-р хороо, Амарсанаагийн зам, 16050

📞Холбогдох утас: +976 9907 9391, +976 9918 1816


11. Best Western Premier Tuushin Hotel

ree

Best Western Premier Tuushin Hotel нь төрийн түвшний хурал, гадаадын зочдыг хүлээн авах дээд зэрэглэлийн танхимтай. Тус зочид буудал нь Үндэсний түүхийн музей, Төв талбайд ойр байрлалтай тул жуулчидад хотоо танилцуулахад ч дөхөм юм.

📍Байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж 15, 14200

📞Холбогдох утас: +976 1132 3162


12. Holiday Inn Ulaanbaatar

ree

Holiday Inn Ulaanbaatar нь олон улсын стандартад нийцсэн хурал, сургалтын танхимуудтай бөгөөд бизнес аяллаар ирсэн хүмүүст зориулсан оновчтой шийдэлтэй. Тус бүрийн танхим нь дууны систем, проектор, өндөр хурдны интернетээр хангагдсан нь давуу тал юм.

📍Байршил: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж 24, 15141

📞Холбогдох утас: +976 7014 2424


13. Golden Sun Event Hall

ree

Golden Sun бол хурим, үдэшлэгийн зориулалтаар тусгайлан тохижуулсан романтик орчинтой, алтан шаргал өнгө давамгайлсан загвараараа ялгардаг. Энд хийгдсэн арга хэмжээ бүр гэрэл зураг мэт дурсамж үлддэг.

📍Байршил: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Нарны зам, Түмэн Молл 16066

📞Холбогдох утас: +976 7777 4877


14. Ulaanbaatar Hotel

ree

Ulaanbaatar Hotel бол Монголын анхны зочид буудал бөгөөд түүхэн орчныг мэдрэхийг хүсэх сонирхолтой хүмүүсд зориулагдсан. Уламжлал ба тансаг хэв маягийг хослуулсан танхимууд нь түүхэн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой.

📍Байршил: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар зочид буудал 14200

📞Холбогдох утас: +976 1131 0620


15. UB Event Hall

ree

UB Event Hall нь урлаг соёлын арга хэмжээг ихээр хүлээн авдаг, гэрэл тайзны техник нь концерт болон шоу нэвтрүүлэгт тохирсон мэргэжлийн түвшний тохижилттой. Ихэнх урлагийн арга хэмжээ энэ танхимд болдог нь санамсаргүй хэрэг биш юм.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 4-р хороо, UB Palace, 16092

📞Холбогдох утас: +976 9907 4277


16. Astory Event Hall

ree

Astory Event Hall бол модерн загварын, шилэн хана бүхий гэрэлт орон зай бөгөөд брендийн эвент, шинэ бүтээгдэхүүн танилцуулгад төгс орчин бүрдүүлдэг. Минимал, модерн интериер нь зочдын анхаарлыг ихээхэн татдаг нь хуримын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 26-р хороо, 26-р гудамж 31, 16020

📞Холбогдох утас: +976 7740 0074


17. Triple Event Hall

ree

Triple Event Hall нь зэрэгцээ 3 өөр орон зайг санал болгодог уян хатан шийдэлтэй. Эвэнт, сургалт, уулзалтыг нэг дор зохион байгуулах боломжтой тул байгууллагуудын оновчтой сонголт болдог ажээ.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол Гудамж, Их Наяд Плаза 17009

📞Холбогдох утас: +976 9570 3338


18. UG Palace

ree

UG Palace нь гүн хөх, алтан өнгийн интерьерийн шийдэлтэй, эртний хаадын ордны уур амьсгалыг санагдуулам танхимтай. Хурим болон VIP арга хэмжээнд онцгой сэтгэгдэл төрүүлдэгээрээ давуу талтай.

📍Байршил: Улаанбаатар, Баянгол дүүрэг, 26-р хороо, UG Palace 16020

📞Холбогдох утас: +976 7711 2111


19. Pyramid Event Hall

ree

Pyramid Event Hall бол тайз, гэрэлтүүлэг, дуугаралт бүхий мэргэжлийн эвентийн орон зай бөгөөд өсвөр үеийн уралдаан тэмцээн, контент эвентэд тохиромжтой. Геометрийн хурц өнцөг бүхий дизайн нь нэртэйгээ ижил “пирамид” хэлбэрээрээ анхаарал татдаг.

📍Байршил: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 14-р хороо,  Намъяанжугийн гудамж 51, Шөнийн Худалдааны Төв 13366

📞Холбогдох утас: +976 8017 5557


20. One Event Hall

ree

One Event Hall нь олон үйлдэлт, аль ч төрлийн арга хэмжээнд тааруулан тохируулж болдог уян хатан орон зайн онцгой жишээ. Танилцуулга, хүлээн авалт, сургалт зэргийг нэг дор зохион байгуулахад зориулагдсан.

📍Байршил: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Home Plaza, 17011

📞Холбогдох утас: +976 9910 1352


Төгс арга хэмжээ гэдэг нь зөвхөн төлөвлөлтөөс гадна, орон зайн зөв сонголтоос эхэлдэг. Улаанбаатар хотын эдгээр онцгой эвэнт танхимууд нь таны үйл ажиллагааг илүү дурсамжтай, мэргэжлийн, сэтгэл татам болгоход тусална гэдэгт итгэлтэй байна. Өөрийн эвентийн онцлогт тохирсон танхимыг ухаалгаар сонгож, зочдоо гайхшруулж, өөрөө ч мартагдашгүй мэдрэмжийг мэдрээрэй.



 
 
 

Comments


©2024 by Vexa Solution LLC. All rights reserved

  • Instagram
  • Facebook
  • YouTube
bottom of page